
МҮХАҮТ-аас Монгол улсын аймгуудын долоон гайхамшгийг нэрлэж сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ. Өнгөрөгч 3 дугаар сард Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор “Аялал жуулчлал ба өрсөлдөх чавдар -2011” үндэсний зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Тус зөвлөгөөний үеэр яригдсан нэг асуудал нь аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг нээн илрүүлэх, монгол орны онцлог, байгалийн гайхамшигт газрыг тодорхойлж олон улсад сурталчлах асуудал байсан юм.
Дорноговь аймгийн Боловсрол соёлын газар, мэргэжилтэн Н.Мөнхцэцэг, Газарзүйн багш Ж.Энхтуяа, Эрдэнэ сумын тамгын газар, сургуулийн захиргаа хамтран аймгийн нийт Газарзүйн багш нарын дунд сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалт Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 2012-09-07-ны өдөр эхэлж 3 хоногийн хугацаанд багш нар "Сургалтын идэвхтэй аргууд", Хичээлд анализ хийх","Кембрижийн сургалтын тухай", "Олимпиадад хэрхэн өөрийгөө болон сурагчдыг амжилттай бэлтгэх" зэрэг олон зүйлийг суралцсан сургалт болж өндөрлөлөө. Энэ удаагийн сургалтыг Боловсрол соёлын газрын дэмжлэгтэйгээр сумын сургууль дээр зохион байгуулагдсан нь сургалтанд ирсэн багш нарын талархлыг хүлээж байсан юм. Аймгийн төвийн бус өөр нэг сумын сургуулийн арга туршлага, анги кабинет, нутгийн онцлогтой танилцана гэдэг нь боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар төдийгүй, мэргэжлийн Газарзүйн багш нарын хувьд үнэхээр ховор байдаг. 
Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Багш нар , сурагчид, ажилчид та бүхэн бүгдээрээ сайхан амарсануу. Өнөөдөр хичээлийн шинэ жилийн анхны өдөр. Бүх багш, сурагчид, ажилчид та бүхэндээ сурлагын, ажлын өндөр амжилтыг хүсье. 
Нийслэл, 21аймгаас шалгарсан багш, сурагчдын дунд онолын болон дадлагын тэмцээнийг явуулснаас сурагчдын 1-р байрыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Ө.Гончигжав, 2-р байрыг УБ хотын Хан-Уул дүүргийн Сант сургуулийн сурагч Б.Булган, БЗД-ийн 79-р сургуулийн сурагч Л.Жавзанпүрэв нар, 3-р байрыг Завхан аймгийн Улиастай хотын Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Ц.Пүрэвдорж, УБ хот БЗД-ийн “Байгаль-Эх” лицей сургуулийн сурагч М.Пүрэвсүрэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн сурагч Э.Мөнхтүшиг нар шалгарлаа.
Багш нарын тэмцээнд нийт 25 багш оролцсоноос 1-р байрыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн багш Б.Алтансүх, 2-р байрыг Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш А.Сансартуяа, 3-р байрыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р сургуулийн багш Б.Түвшинтөгс нар эзэллээ.
Энэ жилийн олимпиад нь МУИС байгуулагдсаны 70 жилийн ой, МУИС-ийн Газарзүйн тэнхмийн анхны эрхлэгч, нэрт газарзүйч, академич Ш.Цэгмидийн мэндэлсний 90 жил, МУИС-ийн Газарзүйн тэнхим байгуулагдсаны 56 жилийн ой, ШУА-ийн Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ой давхцаж байгаагаараа онцлог юм.
Дашрамд дурьдахад улсын газарзүйн олимпиадад эхний 3 байр эзэлсэн 6 сурагч төрийн ба хувийн хэвшлийн их дээд сургуулиудад элсэн суралцах урилга, сургалты...
0