Монгол улсын аймгуудын 7 гайхамшиг

2012-04-03,

МҮХАҮТ-аас Монгол улсын аймгуудын долоон гайхамшгийг нэрлэж сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ. Өнгөрөгч 3 дугаар сард Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор “Аялал жуулчлал ба өрсөлдөх чавдар -2011” үндэсний зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Тус зөвлөгөөний үеэр яригдсан нэг асуудал нь аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг нээн илрүүлэх, монгол орны онцлог, байгалийн гайхамшигт газрыг тодорхойлж олон улсад сурталчлах асуудал байсан юм.

Тус зорилгын хүрээнд аймаг бүрээс орон нутгийн онцлог, түүх соёл, байгалийн өвөрмөц дурсгалын хэв шинжийг агуулсан ДОЛООН гайхамшигийг тодруулахаар аймгийн төр, захиргааны байгууллагуудаас санал авч 21 аймаг тус бүрийн “Долоон гайхамшиг”-ийг тодруулж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, шинэлэг маршрут /зам/-ыг нээлээ. Бид дэлхий дахины долоон гайхамшгийг мэддэг мөртлөө монгол орон төдийгүй аймаг тус бүрт түүх соёл, байгалийн өвөрмөц хэв шинжийг хадгалсан гайхамшигт дурсгалт газар байдгийг тэр бүр ач холбогдол өгч сурталчилан гаргаж ирдэггүй.

Тэгвэл эдгээр гайхамшгууд жуулчдын анхаарлыг татах төдийгүй байгаль орчны доройтол эрчимтэй хурдасч байгаа өнөө үед “урьд нь энд ийм газар байсан юм” гэж ярих биш, харин “энд ийм газар, ийм үзэсгэлэнтэй онгон дагшин байгаль, түүх соёл хадгалагдан байдаг юм” гэж одоо цаг үргэлж ярих ёстой. Иймээс цаашид бид байгаль орчин, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих чиглэлд ихээхэн анхаарч ажиллана гэдгийг МҮХАҮТ-ын дарга сэтгүүлчдэд хэлж байв. Түүнчлэн сэтгүүлчид та бүхэн эл асуудлаар асуудал хөндсөн, эрэн сурвалжилсан мэдээ, нийтлэл бичиж байх хэрэгтэй гэсэн юм.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

ок
баярлалаа
бичсэн Зочин (зочин) цаг: 08:26, 2012-04-15 | Холбоос | |
nzdaa amilt hvsie
бичсэн toogii (зочин) цаг: 19:41, 2012-04-14 | Холбоос | |
ок
дажгүй л юм
бичсэн SAIKHANAA цаг: 16:51, 2012-04-03 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax