Монгол орон

2012-04-05,
Манай орон төв Азийн хойд уулархаг хэсгийг эзэлж, дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын дундад өргөрөгүүдэд багтсан бөгөөд уур амьсгалын ерөнхий ангиллын хувьд сэрүүн бүсэд хамаарна. Эх газрын эрс тэс уур амьсгалтай.

Монгол орны газрын гадарга нэгэн жигд биш янз бүрийн хэлбэр дүрс, байрлал бүхий өндөр уулс, тэгш тал газар, өргөн хөндий, том нуур, гол мөрөн, өвс ургамалтай ба ургамалгүй нүцгэн гадарга алаглан оршдог нь тус орны байгаль цаг уур амьсгалын байдлыг нэн олон янз болгоно.

Цаг уурын станцад тэмдэглэгдсэн хамгийн дулаан нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын  нутаг Эхийн голд +44,8 град С болсон бол хамгийн хүйтэн нь Увс аймгийн Зүүн говь суманд -56,6 град С  хүрч манай орны хувьд жилийн үнэмлэхүй их бага темпратурын зөрүү нь 100,4 град С болжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax